Ким Кардашъяан хүүхдүүдийнхээ тухай НУЛИМС ДУСЛУУЛАН ярив

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 27

Реалити шоуны од Ким Кардашъяан саяхан өгсөн ярилцлагадаа ирээдүйн найз залуу нь экс нөхөр Канье Уэстээс нь эмээх вий гэх айдастай явдаг тухайгаа хуваалцжээ. 

Канье Уэстийн хувьд хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй нэгэн. Түүний гаргадаг үйлдэл, зан авираас үүдэн салах шийдвэр гаргасан Ким Кардашъяан дөрвөн хүүхдээ өсгөхөд мөн бэрхшээлтэй байгаагаа дурджээ. 

Энэ онд Канье Уэст болон Ким Кардашъяан нартай холбоотой олон дуулиан гарсан. Энэ бүх дуулианаас хүүхдүүдээ хамгаалахын тулд чадах бүхнээ хийсэн Ким Кардашъяан хэцүү байсан тухайгаа нулимс дуслуулан ярьсан байна. 

 

 

Хүүхдүүддээ аавынх нь тухай муу зүйлс хэлдэггүй Ким Кардашъяан цаашид хүүхдүүд нь том болохын хэрээр асуудлуудаа нуух хэцүү болж байгаа гэжээ. Канье Уэст Ким Кардашъяан болон хүүхдүүдийнхээ нөхцөл байдлыг олон нийтийн өмнө хянаж, удирдахыг оролдох нь байдлыг улам бүр хэцүү болгож байгаа аж. 

Ким Кардашъяан ирээдүйд дахин гэр бүл зохиох бодолтой байгаа тухайгаа ч мөн энэ үеэрээ ярьжээ. Тэрээр "Би дахин гэрлэх эсэхээ мэдэхгүй байна. Гэхдээ үүрд хажууд минь байх хэн нэгэн гарч ирнэ гэдгийг мэдэж байна. Тийм хүн гарч ирэх байх. Тэр болтол би тайван, хөгжилтэй байхаар шийдсэн" гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2022.12.28(103.26.194.3) 2022 оны 12 сарын 28

Daraa n Kylie Jenner iin tuhai yrad ogoc

0  |  0
Z(202.9.47.47) 2022 оны 12 сарын 27

Сапирсаан

0  |  0
Top