Ливаны цэргийнхэн өмнөд Ливан дахь НҮБ-ын түр хүчний дэмжлэгтэйгээр живсэн хөлөг онгоцноос 232 хууль бус цагаачийг аврах, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг явуулжээ.
Ливаны тэнгисийн цэргийн хүчнийхэн аварсан 232 цагаачийг Триполи хотын боомт руу нүүлгэж байгаа аж.
Аврах ажиллагааны үеэр цэргийнхэн амиа алдсан хоёр хүний цогцсыг уснаас гаргасан байна.
Хууль бус цагаачдыг олноор тээвэрлэсэн хөлөг онгоц живж, олон хүний амь үрэгдсэн тохиолдол хамгийн сүүлд тавдугаар сард Пуэрто-Рикогийн эрэгт гарсан билээ. 10 гаруй хүний амь насыг авч одсон уг ослоос 31 хүний амийг аварч чадсан юм.
Сэтгэгдэл ( 0 )