Өнгөрсөн сард Хятадын шилдэг 20 инженер нас баржээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 09

БНХАУ-д ковидын халдвар хамгааллын арга хэмжээг сулруулснаас хойш нэг сарын хугацаанд тус улсын шилдэг 20 инженер халдварын улмаас нас барсан тухай “South China Morning Post” мэдээлжээ.

Хятадын Инженерийн академийн мэдээллээр, арванхоёрдугаар сарын 15-аас нэгдүгээр сарын 4-ний хооронд тус академийн 20 гишүүн нас баржээ. Өнгөрсөн онд тус академийн 16 гишүүн халдварын улмаас эндсэн байна. Академийн гишүүд эрүүл мэндийн үйлчилгээ авах давуу эрх эдэлдэг ч халдварын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед академичид энэ эрхээ эдэлж чадалгүй нас баржээ.

900 гаруй гишүүнтэй тус академи Хятадын мега төслүүдийг боловсруулж, бүтээн байгуулалтад оролцдог байна.

2022 оны арванхоёрдугаар сарын эхээр тус улсад ковидын хорио цээрийн арга хэмжээг сулруулснаас хойш халдварын хүчтэй давлагаа эхлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top