Румынд коронавирусний “Кракен” хувилбараар халдварласан хоёр тохиолдол бүртгэгджээ.
Матей Балшийн нэрэмжит Халдварт өвчин судлалын хүрэлээнгийн эмч нар “омикрон” хувилбарын хамгийн халдвартай бөгөөд түрэмгий чанартай “кракен” дэд хувилбар илэрснийг баталсан байна. Гэхдээ өвчтөнүүд хөнгөн хэлбэрээр өвчилсөн тухай онцолжээ.
Эмч нарын тайлбарласнаар энэхүү дэд хувилбар нь зөвхөн генийн хувьд ялгаатай гэнэ. Эмнэл зүйн хувьд “Омикрон”-ы бусад хувилбаруудтай ижил илэрдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )