АН-ын даргад нэр дэвшсэн С.Одонтуяа нэрээ татлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 19

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал 54.5 хувийн ирцтэйгээр үргэлжилж байна. 

Тус хурлаар Ардчилсан намын даргыг сонгох юм. Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй С.Одонтуяа нэрээ татаж байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр З.Нарантуяа, Л.Гантөмөр, С.Баярцогт нар намын даргын сунгаанд тунаж үлдлээ. 

С.Одонтуяа нэрээ татаж буй шалгаанаа "Намын даргын сунгаа дандаа эрэгтэй хүмүүсийн дунд явагддаг. Харин энэ удаад эмэгтэй хүн байгаасай гэж хүсэж байна. Тиймээс би өөрийн нэрээ татаж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагаа дэмжиж оролцохоор боллоо" хэмээн тайлбарлав.

Үндэсний бодлогын хорооны хурлыг Ардчилсан намын гишүүн УИХ-ын гишүүн, Үндэсний бодлогын хорооны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ардчилсан намын гишүүн Б.Гарамгайбаатар, Ж.Баярмаа, н.Алтан-Од нар даргаж байна. Намын даргаа сонгосны дараа ээлжит бус Их хурлаар батламжлах юм. Ээлжит бус их хурал Үндэсний бодлогын хорооны хурлын дараа 13:00 цагт "The Corporate Hotel and Convention Centre"-д товлогджээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ханд(66.181.188.23) 2023 оны 01 сарын 19

Толгой муутайгаа мэдээд нэрээ татаж дээ манай бгд дарга хийхдээ овоо идсэн байлгүй дэн

0  |  0
Top