С.Эрдэнийн АН Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 19

Хоёр хуваагдсан Ардчилсан нам өнөөдөр (2023.01.19) хоёр талд хуралдаж байна. 

С.Эрдэнийн талыг эсэргүүцэгч гэгдэх АН-ын гишүүд өнөөдөр Үндэсний бодлогын хороо, Их хурлаа хуралдуулж, намын даргын төлөө З.Нарантуяа, Л.Гантөмөр, С.Баярцогт нарыгаа өрсөлдүүлж байна. 

Тэгвэл нөгөө талд С.Эрдэнийн Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны ээлжит хуралдаан танхим болон цахимаар хуралдаж эхэлжээ.

Тэд уг хурлынхаа өмнө мэдээлэл хийж, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болж буй УИХ-ын нэр бүхий гишүүдийн зохион байгуулсан Үндэсний бодлогын хорооны хурал бол хууль бус гэдгийг илэрхийлсэн. Тэднийг эрх мэдлээ ашиглаж, төрийн эрхийг хууль бусаар авах гэж байгаа хэмээн буруутгав. Иймд хууль, хяналтын газарт гомдол гаргаж байгаа аж. 

Ийнхүү мэдэгдэл хийсний дараа С.Эрдэнэ Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж байна. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ганаа(66.181.176.33) 2023 оны 01 сарын 22

гишүүдгүй ХУРАЛДСАН

0  |  0
Алуурчин элбэгдоржий(31.164.60.105) 2023 оны 01 сарын 19

Aluurchin Yargachin Zandalchin elbegdorjiin baasaar hoollogch Aluurchin erdene geechiin tolgoilson Aluurchdiin ardchilsan nam geech omhii jorlong mongolchyyd bid 24 onii songuuliar burmoson ustgaj bulshilj tuuhiin hog deer hayna.\nAvgaigaa alsan Aluurchin erdene.\nNaiziigaa alsan Aluurchin erdene

0  |  0
Top