С.Эрдэнийн зохион байгуулж буй “Ардчилсан намын даргын сунгаа”-нд долоон нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Эдгээр нэр дэвшигчдэд өнөөдөр /2023.01.27/ намын удирдлагууд үнэмлэх гардуулах аж.
Ардчилсан намын даргыг сонгох сунгаанд:
1. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат
2. Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Т.Энхсайхан
3. Ардчилсан намын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр
4. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд
5. Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар
6. Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн
7. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар нэрээ дэвшүүлсэн юм.
Дүрмийн дагуу нэр дэвшигчдээс хамгийн олон санал буюу оноо авсан нэр дэвшигчийг Ардчилсан намын Их хурлаас батламжилсан тогтоол гаргаж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ гаргана.
Сэтгэгдэл ( 4 )
энэ хүн нь одоо тэнэг эргүү юм уу хаашаа юм бэ хэнд билээ тамга тэмдэгээ өгөөд байсан биш билүү эсвэл зориудаар ингэж ажлаад байгаа юм уу новш чинь олигтой сөрөг хүчин байж ажиллаж чадахгүй ийм намаар яадаг байнаа новшнууд чинь
АН гэсэн \n\n\nхувийн өмчөө хэнд шилжүүлэх вэ
бүгдээрээ шартчихаад байгаа гишүүдэд холион бантан нам самый раз эрүүлжүүлнэ.Эрдэнэ дандаа зөв юм хэлнэ хийнэ чиг. гишүүн байхдаа нийт иргэдэд хэрэгтэй маш олон санал дэвшүүлж ихэнхийг нь батлуулсан.Хүүхдийн мөнгийг санаачилсан одоо яаж хэрэгжиж байна. бодоод үзээрэй хамтын тэтгэвэр,эмзэг бүлгийнхний тэтгэмж хөгжлийн бэрхшээлтй иргэдэд гээд жагсаагаад байвал энэ комментод багтахгүй
Холион бантангийн нам гэж энэ байх...