Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Киевт цэргийн тусламж үзүүлэх боломжийг судлан, мөргөлдөөнийг шийдвэрлэхэд зуучлахад бэлэн хэмээн мэдэгдсэний дараа Москва сануулга өгчээ.
Украинд нийлүүлж буй зэвсэг Оросын Зэвсэгт хүчний хууль ёсны бай болно гэдгийг Москва сануулсаар байгаа гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова анхааруулсан байна.
Украинд зэвсэг нийлүүлэх гэсэн аливаа оролдлого мөргөлдөөнийг улам хурцатгахад хүргэнэ гэж Захарова онцолжээ.
ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сард Украин руу довтолсноос хойш Израил болгоомжилсон байр сууринаас хандан, төвийг сахихыг эрмэлзэж байгаа юм.
Вашингтон, Берлин хоёр Киевт орчин үеийн танк нийлүүлэх тухай мэдэгдсэн ба Киевийн зүгээс сөнөөгч онгоц, холын зайн тусгалтай их буу нийлүүлэх хүсэлт тавиад байна.
Сэтгэгдэл ( 0 )