Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху тус улс Киевт зэвсэг нийлүүлэхэд оролцохгүй талаар мэдэгджээ.
Сүлжээнд алдагдсан Пентагоны баримт бичигт Израил улс Украины Зэвсэгт хүчинд зэвсэг нийлүүлэхээр тохиролцож болзошгүй талаар өгүүлсэнд Биньямин Нетаньяху дээрх хариултыг өгч, уг баримт бичгүүд юун дээр үндэслэснийг мэдэхгүй байна гэлээ.
АНУ-ын Батлан хамгаалах яам олон нийтийн сүлжээнд Украины Зэвсэгт хүчний байдал, АНУ болон Умард Атлантын цэргийн эвслийн Украины армийг бэхжүүлэх төлөвлөгөөг дүрсэлсэн нууц материал алдагдсаныг шалгаж байгаа нь тодорхой болсон юм.
Тэгвэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн ажлын албанаас үүнийг фотошоп гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )