Израилийн Ерөнхийлөгч жагсагчдыг СОНСОХЫГ уриаллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 13

Израилийн Ерөнхийлөгч Исаак Херцог нийгмийн сүйрлээс зайлсхийхийн тулд жагсагчдыг сонсохыг уриаллаа.

Исаак Херцог ням гарагт өгсөн ярилцлагадаа тус улс үндсэн хуулийн болон нийгмийн сүйрлийн ирмэг дээр байгааг хэлсэн байна.

Засгийн газраас дэвшүүлсэн шүүхийн шинэчлэлийн эсрэг олон удаагийн эсэргүүцлийн жагсаалын улмаас Израил улс үндсэн хуулийн болон нийгмийн сүйрлийн ирмэг дээр ирээд байгааг тэрбээр онцолжээ. Иймээс Сайд нарын танхимд хандан жагсагчдын шаардлагыг сонсохыг уриалсан байна.

Израилийн Ерөнхийлөгч “Ярилцаж хэлэлцэхгүй байх нь биднийг дотроос нь салгаж байна. Та бүхэнд чанга бөгөөд тодорхой хэлье, торх дотроосоо дэлбэрэх гэж байна. Энэ бол онцгой байдал” гэжээ.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн Засгийн газрын төлөвлөсөн өөрчлөлтүүд үндэс сууриар нь шинэчлэхээр байгаа нь тус улсын ирээдүйн ардчилалд, гадаадын хөрөнгө оруулалт, холбоотнуудтайгаа харилцаатай байхад эргэлзээ дагуулж байна гэж Исаак Херцог үзэж байгаа аж.

Тухайлбал, Нетаньяху болон түүний талынхан шүүгч нарыг томилоход Засгийн газрын үүргийг нэмэгдүүлж, Дээд шүүхийн бүрэн эрхийг мэдэгдэхүйц хязгаарлахыг хүсэж байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top