[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Айдас түгшүүрийг ялах 5 АРГА

2023 оны 03 сарын 21

Айдас, түгшүүр нь бидний өдөр тутмын амьдралд саад болж байдаг мэдрэмж юм. Үүнийг даван туулж чадахгүй байснаар сэтгэл гутралд хүргэдэг. Иймээс уншигч танд айдас түгшүүрийг ялах аргуудаас хүргэе.


Ойлго       

Хэрвээ та айдас түгшүүртэй байгаа бол ирээдүй цаг дээр амьдраад байна гэсэн үг юм. Иймээс яг одоод төвлөрч, яг юунаас, ямар шалтгаанаар айж байгаагаа ойлгохыг хичээгээрэй. Таны айдас бодит шалтгаантай юу? Айдсаа ойлгож сурвал түүнийг харьцангуй хялбар ялах болно.

Тайван амьсгал

Маш энгийн амьсгалын дасгал танд тусална. Амьсгалаа бариад дотроо 10 хүртэл тоолоод дараа нь аажмаар амьсгалаа гаргаарай. Дараа нь 3 секундийн туршид хамраараа амьсгалаад аажмаар амаараа гаргаарай.

Зөв хоолло

Хоол хүнсэндээ аль болох ногоон ногоо, жимс хэрэглэж, шингэн зүйл, ус сайн уух хэрэгтэй.

Ярь

Айдасныхаа талаар бусадтай ярих нь танд маш их туслах юм. Дотно найздаа эсвэл гэр бүлийнхэндээ, итгэдэг хүндээ айдас түгшүүрийнхээ тухай ярих, ярилцах нь таныг ихээр хөнгөлдөг юм шүү.

Бич

Айдас түгшүүрийнхээ тухай яримааргүй байвал бичээрэй. Энэ нь танд айдсаа ойлгож, далд шалтгааныг нь олоход тусална.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top