[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Нүдээ эрүүл байлгах 3 АРГА

2023 оны 03 сарын 22

Хаврын тоос, шороотой нөхцөлд бидний нүд их эмзэгшдэг. Энэ үед нүдээ эрүүл байлгахын тулд бид өдөр тутамдаа эдгээр гурван арга хэмжээг авч байх ёстой.


Нуухаа цэвэрлэ

Нүд өвдөх нэгэн шалтгаан бол нүдэнд бохир орох, нулимсны сүв битүүрэх, ургамлын тоосонцор, аливаа харшил, гоо сайхны бүтээгдэхүүн, хурц үнэртэй бүтээгдэхүүн зэргээс болдог. Иймээс орой унтахынхаа өмнө нүүрээ цэвэрлэж, нүдний будгаа сайн арилгаарай. Бохир гараар нүдээ нухаж болохгүй.

Жин тавь

Нүдэндээ хүйтэн бүлээн жинг 25-30 минутын турш тавих хэрэгтэй. Хэтэрхий хүйтэн жин нь нүдэнд ачаалал өгч, харвалт өгөх эрсдэлтэй тул болгоомжлоорой. Хүйтэн бүлээн жин нь өргөссөн судсыг нарийсгаж, нүдний ядаргааг тайлдаг. Мөн өргөст хэмх, төмс зэргийг нимгэн хэрчээд нүдэндээ жин тавьж болох юм.

Нүдээ амраа

Нойр дутуу байх, шөнө олон цагаар ажиллах, зурагт, компьютер удаан ширтэх нь нүдийг эмзэг болгодог. Иймээс нүдээ сайн амрааж, массаж болон цогц дасгалуудыг хийж хэвшээрэй. Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөн хийж иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top