УИХ-ын дарга Г.Занданшатарын танхимд хамтдаа хөтлөлцөөд "хаднаас үсрэх" хоёр гишүүн байна. Тэднийг хууль, хяналтын байгууллагаас яллагдагчаар татсан, хоёуланд нь хилийн хориг тогтоосон. Яллагдагчаар татагдах татагдахдаа бүр нэг хэрэг дээр татагдсан. Нэг нь зээл авсан, нөгөө нь зээл олгосон хэрэг. Хамгийн гол нь, хууль бусаар зээл авч, хууль бусаар зээл олгосон явдал нь улсыг онц их хэмжээгээр хохироход хүргэсэн байдаг.
Тэд бол УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг зээл авсан, Г.Амартүвшин нь зээл олгосон гэмтэй.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нь Г.Амартүвшинг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад нь нөлөөлж, ээжийнхээ компаниар дамжуулж 33 тэрбум төгрөгийн зээлийг хууль бусаар авсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон. Эсрэгээрээ УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Х.Ганхуягийн нөлөөнд автаж, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ ашиглаж 33 тэрбум төгрөгийн зээлийг хууль бусаар олгосон нь мөн л мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон юм.
Тэдний зээл авсан, олгосон үйл явц нь гэмт хэргийн шинжтэй, тэр нь тогтоогдсон тул яллагдагчаар татсан байдаг.
Өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын бүрэн эрхийн асуудал хөндөгдөөд байгаа билээ. Тэднийг УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхээс түдгэлзүүлж, шалгах ёстой гэж олон нийт үзэж байгаа ч Улсын Ерөнхий прокурор одоохондоо мань хоёрын бүрэн эрхийн асуудлыг хөндөж, нэрийг нь УИХ-д оруулж ирээгүй байна.
Гэсэн ч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын Хөгжлийн банкны гэх тодотголтой дөрвөн хуулийн этгээд, 80 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал ирэх дөрөвдүгээр сарын 17-нд болно.
ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ:
- ХАВТАСТ ХЭРЭГ: Яллагдагч Г.Амартүвшингийн олгосон 33 тэрбумын хууль бус зээл
-ХАВТАСТ ХЭРЭГ: Х.Ганхуяг ээжийнхээ компаниар дамжуулж, улсад 33 тэрбумын хохирол учруулжээ
Сэтгэгдэл ( 2 )
Эд хаднаас үсэрдэг нь юу вэ? Хаднаас үсрэх гэж юу болохыг мэдэх үү? Маш хэцүү өрөвдөм үйлдэл шүү. Эд баригдлаа ч тийм хэцүү байдалд орох уу? Ёстой дээрээс нь татаад авчих байлгүй. Харин инфляцид дарлуулсан иргэд л өнөөдөр хаднаас үсэрдэг дээрээ тулж байна. Хамаг байдаг боломжоо шавхаж байна. Хад ойрхон уу, KH хороолол ойр уу гэднг дээрээ байна.
Бусдаас өөр ямар гэмт хэрэг хийсэн гэж үсрэх юм бэ түүнээс илүү их мөнгө идэж уусан нөхөдтэйгээ тэмцэхгүй бж уу энэ хоёр их даруу болтой номхонтэмээ нооооход амар гэж донгос