АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг сарыг тойрох багийн дөрвөн гишүүнийг тодруулжээ.
Хагас зууны дараа болох нислэгт анх удаа эмэгтэй нисэгч Кристина Кох, хар арьст нисэгч Виктор Гловер нар багтжээ. Тэднээс гадна багийн бүрэлдэхүүнд Рид Уайзман, Жереми Хансен нар багтсан байна. Сарыг тойрох нислэгийг 2024 оны сүүл эсвэл 2025 оны эхээр хийхээр төлөвлөж байна. НАСА агентлагийн баг саран дээр буухгүй ч саран дээр буух дараагийн ээлжийн багийн замыг засах үүрэгтэй. Уайзман “Орион” хөлгийн багийн ахлагч, Гловер нисгэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Тэд “Apollo-8” хөлгийн багийн 1968 онд гүйцэтгэсэн нислэгийг давтах юм. Гэхдээ энэ удаад НАСА агентлагийн “Artemis” хөтөлбөрийн хүрээнд бүтээсэн технологийг ашиглахаараа ялгаатай. Нислэг арав орчим хоног үргэлжилнэ.
НАСА агентлагт сансрын нисэгчдийг саран дээр буулгах систем одоогоор байхгүй. Харин системийг Илон Маскийн “SpaceX” компани бүтээж байна. Туршилтыг ойрын үед эхлүүлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Өнөөгийн энэ технологиор сарыг тойрч магадгүй юм шүү. Харин буугаад буцаж нисэх технологи болоогүй байгаа. 1968 оны саран дээр буусан энэ тэр бол зүгээр л үлгэр шүү дээ. Холливудэд хийсэн кино