С.Одонтуяа: Шинэ баригдаж байгаа хотхонуудын нэг нь ч сургууль, цэцэрлэггүй байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 05 сарын 04

УИХ-ын өнөөдрийн /2023.05.04/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар  Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Боловсролын хууль олон сар дуншлаа. Шалтгааныг нь харахаар нөгөө л хувийн хэвшлээ л үзэн ядсан, хувийн сургуулиудаа илүү харсан зүйл их яригдсан шүү. Сайд хувийн хэвшил, гишүүдийн саналыг нэлээн сайн хүлээж авч байсанд талархаж байна. Ковидын үед маш олон хувийн сургууль, цэцэрлэг хаагдсан. Шинэ баригдаж байгаа хотхонууд чинь нэг ч сургууль, цэцэрлэггүй баригдаж байгаа шүү дээ. Тэр ачааллыг хувийн сургууль, хэвшил л үүрээд явж байгаа. Амьдралаас тасархай зүйл ярихаа болио" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top