Д.Тогтохсүрэн: ҮХНӨ-ийн төслийг маргааш чуулганаар хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 05 сарын 04

Засгийн газраас өчигдөр /2023.05.03/ ҮХНӨ-ийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа. 

Тэрбээр "Засгийн газраас өргөн барьсан ҮХНӨ үндсэндээ нэг л зүйл бий. Тиймээс маргааш анхны хэлэлцүүлгийг хийх байх гэж бодож байна. Үндсэн хууль хэлэлцэж байх хугацаанд өөр асуудал хэлэлцэхгүй. Гэхдээ хоёр асуудлыг дундуур нь оруулж хэлэлцүүлнэ. Бусад асуудлыг Үндсэн хууль баталснаас хойш хэлэлцээд явна. Цаг хугацааны хувьд зургаадугаар сарын 10-ны өдөр гэхэд ҮХНӨ-ийг баталчих байх. Хэрэв хэлэлцэхээр болчих юм бол УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж эхэлнэ" гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.46.165) 2023 оны 05 сарын 04

гишүүдийн тоог 152 болгохыг иргэд огт дэмжихгүй байгаа бөгөөд хэрэв 152 болгох юм бол ард иргэдийн уур хилэн дээд цэгтээ хүрч , улбар шар хувьсгалд хүрчих вий дээ МАН!!!

1  |  0
ард(66.181.185.90) 2023 оны 05 сарын 04

Хэн ҮХ-ийг зөрчин байж энэ өөрчлөлтийг зөвшөөрсөн юм бэ? Урьд өмнөх жил нь өөрчлөлт хийчихээд 8 жил гар хүрэхгүй гэчихээд одоо болхоор дахин өөрчлөлт хийх хэн ийм дураараа юм хийж байна. МАН өөрсдийн дураар ийм юм хийж ард иргэдийг зөвшөөрсөн болгож болохгүй ш дээ. Тэр ҮХ- иа хамгаалдаг цэц нь яагаад дууграхгүй алга болов өндөр цалин мөнгө зөөлөн суудлын төлөө болхоор хэрүүл хийгээд л байдаг яг ҮХ-иа хамгаалах болхоор дуугуй ийм цэцтэй байж таарахгүй...

1  |  0
зочин(103.212.118.236) 2023 оны 05 сарын 04

Их хурлын гишүүдийн тоог нэмлээ гээд монгол улс хөгжих үү дээ улма хэрүүлийн алим болно биз дээ хуучин хүннээс нэг ч хүн оруулмааргүй банйа шүү

0  |  0
Top