Засгийн газраас өчигдөр /2023.05.03/ ҮХНӨ-ийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ. Тэгвэл маргаашийн /2023.05.05/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.
Тэрбээр "Засгийн газраас өргөн барьсан ҮХНӨ үндсэндээ нэг л зүйл бий. Тиймээс маргааш анхны хэлэлцүүлгийг хийх байх гэж бодож байна. Үндсэн хууль хэлэлцэж байх хугацаанд өөр асуудал хэлэлцэхгүй. Гэхдээ хоёр асуудлыг дундуур нь оруулж хэлэлцүүлнэ. Бусад асуудлыг Үндсэн хууль баталснаас хойш хэлэлцээд явна. Цаг хугацааны хувьд зургаадугаар сарын 10-ны өдөр гэхэд ҮХНӨ-ийг баталчих байх" гэсэн юм.
Түүнчлэн маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХНӨ-ийг хэлэлцэж эхлэх аваас УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллана гэдгийг ч ярилаа. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдэд ҮХНӨ-ийн талаар мэдээлэл өгөх аж.
Сэтгэгдэл ( 0 )