Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023.05.04/ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ.
Ерөнхий сайд энэхүү хууль батлагдсанаар улс төр, бизнесийн хэт хамаарал зааглагдаж, төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байх ёс зүйн заагийн эхлэл цэг болно гэж тодорхойлж, гишүүн, сайд, дарга болохоосоо өмнө бизнесээсээ татгалзаж чадах уу гэдгээ бодох хэрэгтэй. Төр тусдаа, бизнес тусдаа байх ёстой гэдгийг хэллээ.
Тэрээр "Парламентад сонгогдоно, Засгийн газрын гишүүн байна гэдэг агуулга Үндсэн хуулиараа иргэдийг төлөөлөх эрхийн мандат. Харамсалтай нь эрх мэдлийн төвлөрөл юм шиг ойлгогдоод олон жил явчихсан учраас, сүүлийн 30-аад жил нэр бүхий улстөрчид олон асуудалд орсон. Яах гэж сонгогддог вэ гэхээр өөртөө давуу байдал бий болгох, тендерт орох гэж сонгогддог юм байна гэдэг агуулга руу нийгэм өөрөө орчихоод байна.
Тэгэхээр үүнд бид одоо л цэг тавихгүй бол цаашдаа парламентын засаглал, төлөөлөх эрхтэй холбоотой энэ асуудал, ард түмний итгэлцлийн гүүр хүнд байдалд орно. Ингээд удвал парламентад үл итгэсэн нийгмийн уур амьсгал улам бэхжинэ. Тэгэхээр олон удаагийн сургамж боллоо. Үүнийг хуульчлаад хаая гэж байгаа юм.
Улс төр тусдаа, бизнес тусдаа байх том агуулга өнөөдөр тавигдаж байна гэсэн үг. Энэ хуулиар бизнестэй хүмүүс парламентад орж ирснээр хүндрэл л учирна.
Нийтийн эрх ашгийн төлөө зарцуулагдаж буй төсвийн хязгаарлагдмал боломжуудыг албан тушаал, мэдээлэлд ойр байдлаа ашиглан завшдаг байдал уг нь ёс зүйгээр шийдэгдэх ёстой ч тийм боломжгүй байгаа учир хуульчлахаар зорьж буй. Ингэснээр ЖДҮ, Боловсролын зээлийн сан зэрэг төрийн сангууд, Хөгжлийнбанк зэргээс төрийн болон улстөрийн өндөр албан тушаалтнууд зээл авах боломж хязгаарлагдана. Мөн төрийн бүх худалдан авах ажиллагаанд оролцохыг хориглоно." гэв.
Хязгаарлагдах албан тушаалуудад:
- Ерөнхийлөгч,
- УИХ-ын дарга
- Ерөнхий сайд,
- УИХ-ын гишүүн,
- Сайд,
- Аймаг, нийслэлийн Засаг дарга
- Үндсэн хуулийн цэцийн гишүүн,
- УДШ-ийн ерөнхий шүүгч,
- Улсын Ерөнхий прокурор,
- Монголбанк ....... тэдний хамаарал бүхий этгээдүүдэд мөн адил хамаарах болно.
Сэтгэгдэл ( 3 )
Зүгээр л яригч юуч хийж амжихгүй
Сү хулгайчын өөдөөс энэ баньд эгцэлж харж чадах уу
СүБатболд гэдэг хулгайч аа яагаад шалгахгүй улс дамнасан хөрөнгө мөнгийг яагаад шүүхгүй ил тод болгохгүй байнаа