Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн бүлэглэлээс АН, МАН ч салах ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 05 сарын 05

УИХ-ын өнөөдрийн /2023.05.05/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт (ҮХНӨ)-ийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс хэдхэн мөнгөтэй хүнтэй. Сонгууль болохоор тэр мөнгөтэй хүмүүс дээрээ очиж, хандив авдаг. Хандивынхаа төлөөсөнд шүүх, хууль хяналтын байгууллагуудынхаа удирдлагуудыг өгчихдөг. Нийслэлийн газар, өмч хувьчлал, ашигт малтмалын лицензүүдээ бүгдийг нь өгдөг. Ингээд хэдхэн хүний гарт орчихсон. Тэр нь аль аль намын системд нөлөөлдөг нь нууц биш. Ийм байдалтай 30-аад жил явж ирсэн. Үүнийг л хамтдаа задалж байж эдийн засаг илүү хүртээмжтэй байх ойлголт бүрдэнэ" гэв. 

Түүнчлэн "Бүх асуудал ил тод болж байна, цахимжиж байна. Хамгийн гол нь иргэдийн мэдэх эрхийг хангаж байна. Тэр улс төрийн бүлэглэлийн гишүүдээс АН, МАН ч салах ёстой. Ингэж чадахгүй тэр бүлэглэлийн гарт намын жагсаалтыг худалдаж, намын санхүүжилт босгож ирвэл хаалт болно. Тиймээс сонгуулийн зардлыг хамгийн бага түвшинд аваачих ёстой. Бүх намын санхүүжилт ил тод байх ёстой. Ил тод биш байвал эрүүгийн хуультай байх ёстой. Ингэж байж асуудлууд цэгцэрнэ. Үүнд МАН бэлэн байна. Шаардлагатай бол санамж бичиг байгуулсан ч болно" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.101) 2023 оны 05 сарын 07

Ам ажил хоёр нь зөрөөд бгаан биш үү

0  |  0
Top