Л.Оюун-Эрдэнэ: Монголын ард түмэн парламентын засаглалаасаа татгалзахгүй

2023 оны 05 сарын 05

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн асуултад хариулсан юм.


Тэрбээр "Бид 1992 онд парламентын засаглалтай, ардчилсан тогтолцоо руу орсон. Олон давуу тал үүссэн. Асуудлыг олон талаас нь шүүн хэлэлцдэг болсон. УИХ-ын гишүүд эрх, мэдлийн төвлөрөл болж, хээл хахуулийн хэрэгт холбогдож, бизнесийн лобби хийж байна гэсэн шүүмжлэл гарсан. Тэр мөнгөөрөө санал худалдаж авч, томилгоонд лоббидож, өөрийн хүнийг томилоод байна гэдэг шүүмжлэл байгаа. Тиймээс гишүүд сайн дурын үндсэн дээр төлөөлнө гэж тангараг өргөсөн. Энэ нь нийт парламентын гишүүд биш хэсэг бүлэг  хүмүүсийн харалган үйлдлээс болж парламентын нэр хүнд унаж байна.

Монголын ард түмэн парламентын засаглалдаа итгэсээр ирсэн. Парламентын засаглалаас  монголын ард түмэн татгалзахгүй. Парламентын засаглалаа илүү төгөлдөржүүлэх хүсэлтэй байгаа. Тиймээс бид өмнөх алдаан дээрээ сургамж авч, нэр хүндийг өсгөх тал дээр чадах бүхнээ иргэдтэйгээ хамт хийх хэрэгтэй.  Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гэж олон асуудал гарч ирлээ. Үүнийг бид шийдвэрлээд явна.

Эрх мэдэл төвлөрч,  дарга гэж хараад байгаа учир миний төлөөлөл гэж харахгүй байна. Парламент төлөөлөл биш гэж харагдвал гадна талд албан бус төлөөлөл үүсэх аюултай байдал үүсдгийг бусад улсын жишээ харуулдаг. Парламентад олон намын төлөөлөл орж ирснээр мэтгэлцээн ширүүснэ. Гэхдээ хуулиар, дэгээр асуудал зохицуулагдана. Дүрэмгүйгээр, мөргөлдөөнөөр шийдэж байгаа олон улс байна.

Бид цаг алдалгүй алдаагаа засаж, сонгодог парламентын жишгээр илааршуулах нь чухал юм хэмээв.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.154) 2023 оны 05 сарын 06

152 зөвөө энэ байдлаараа байвал хуЙВАЛДААД Л БАЙНА

0  |  0
Зочин(202.126.90.151) 2023 оны 05 сарын 06

Парламентийн засаглалаас татгалзаж хаан суух санаатай улс байгаа байгаа, мань эр өөрөө ч нууцхан санаатай л биз, цаг хугацаа харуулна даа

0  |  0
estoi dank yum(103.212.119.64) 2023 оны 05 сарын 05

dank dandaa mushgin guivuulj uuriinhuu sanaag zuvtgoj tulganaa. Oyun sanaa,semgehuin hil hyazaart turemgiij darataldag .Setgel sanaanii teroroist nuhur.Medleg bol alban tushaal bish olon riliin nur hudulmuur bii boldog uchir une tsenetei

0  |  0
Зочин(103.57.94.185) 2023 оны 05 сарын 05

152 ыг зөвшөөрөхгүй

1  |  0
Зочин(202.21.108.37) 2023 оны 05 сарын 05

Хэн парламентийн засаглалаас татгалзана гэсэн юм. УИХ 152 гишүүнтэй болох л буруу гээд байгаа ш дээ, ард түмэн.

1  |  0
Top