Б.Энх-Амгалан “Мандал хүдэр”, “Говь Алтайн мааньт” компанийн ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БИШ

2023 оны 05 сарын 12

Сүүлийн үед УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг “Мандал хүдэр” ХХК болон “Говь Алтайн Мааньт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх мэдээлэл гарсан.

Тэрээр энэ мэдээллийг үгүйсгэн баримтаар нотолж, цахим орчинд болон улс төрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ нэр хүндэд халдсан үйлдлээ таслан зогсоохыг анхаарууллаа.

Тодруулбал, Б.Энх-Амгалан гишүүнд Ашигт малтмал газрын тосны газраас дээрх нэр бүхий хоёр компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлгүй, мөн тухайн хоёр компани дээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байхгүй гэдгийг албан бичгээр ирүүлсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top