ЭНЭ 7 ХОНОГТ: ҮХНӨ-ийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 05 сарын 16

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар парламентын гишүүд тойрогтоо ажиллаж дуусаад өнөөдрөөс /2023.05.16/ ажилдаа орцгоож байна. Энэ долоо хоногийн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай бөгөөд хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.



·Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2023.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top