Иргэддээ загнуулсан УИХ хөдөлж эхэллээ

Админ | Zindaa.mn
2023 оны 05 сарын 17

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг сонгогчиддоо танилцуулах уулзалтыг хийсэн. Энэ үеэр ард иргэдийн зүгээс уг хуулийн төсөлтэй танилцахаас илүүтэй УИХ-ын гишүүдийг шүүмжлэж загнах нь их байсан бөгөөд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон гэмт хэргийн агуулга бүхий мэдээ мэдээллийн үнэн худлыг тодруулах нь их байжээ. Мөн иргэдийн амьдралын чанар доройтож, үнийн өсөлтөд туйлдаж, шударга бус байдал эрчимжих болчихоод байхад УИХ ч, Засгийн газар ч яагаад дорвитой, бодитой, хурдтай ажиллахгүй байна вэ гэдэг асуултыг ихээр тавьсан байна.  

Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутгийн томилолтоосоо ирсэн даруйдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нартай уулзаж, амьдралын бодит нөхцөл байдлыг дээшлүүлж, цалин урамшууллыг нэмэгдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг шинэчлэх, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох чиглэлээр бодит шийдвэр гаргах шаардлагатай болсон талаар ярилцжээ. Мөн энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр буюу энэ сарын 16-нд хуралдаж, дээрх асуудлуудыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн байна.  

Бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийн мөн нэг онцгой анхаарал хандуулж хөндсөн сэдэв нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүдийг гэмт хэрэгт холбогдуулан мэдээлэх, гэмт хэрэг үйлдсэн эсэх нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй байхад гүжирдэн гүтгэх замаар сошиалаар хэрэг үүрүүлэх болсон  явдал. Уг зорилтот мэдээллийн улмаас парламентын засаглалын нэр хүнд унаж, улмаар төр иргэдийн итгэлцэл үгүй болоод байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд олноороо ярьсан байна. Гол нь, хэрэв энэ байдал цаашид удаан үргэлжилбэл монгол төрийн легитим чанар алдагдаж, дахин сэргэх аргагүй нөхцөл байдал үүснэ гэдгийг УИХ-ын гишүүд онцоллоо.

Хамгийн ноцтой нь сүүлийн үед ил далд байдлаар дарангуйлал тогтож, хүний эрх ихээр зөрчигдөж, нийгэм бүхэлдээ үл илэрхийлэх айдаст автсан гэдэг гомдол зөвхөн УИХ-ын гишүүдийн тойрогтоо хийсэн уулзалтын үеэр яригдаад зогсохгүй, УИХ-д ч олноор ирэх болсон байна.

Ямартай ч, УИХ-ыг гэмт хэргийн үүр уурхай хэмээн харлуулах сонирхлын ард УИХ болон Засгийн газрын хооронд сонгууль болж буй мэт дүр зураг харагдах болсон нь нууц биш. Харин өчигдрийн бүлгийн хурлаар Засгийн газар сонгуульд орохгүй, УИХ ажлаа дүгнүүлж сонгуульд оролцно шүү гэдгийг засагтаа шууд биш ч далдуур сануулжээ.

Д.ЦОЛМОН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.64) 2023 оны 05 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.53.64) 2023 оны 05 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Энэ(66.181.179.160) 2023 оны 05 сарын 17

Энэ гишүүд иргэдээ сонгууль дөхөхөөр сонсдог бусад үед бол гонж одоо 1 жил уянгална

0  |  0
зочин(202.9.40.71) 2023 оны 05 сарын 17

УИХ-ЫН НЭР ХҮНДИЙГ ГИШҮҮД НЬ УНАГААД БАЙГАА БОЛОХООС ЗАСГИЙН ГАЗАР, ИРГЭД УНАГААГҮЙ ШҮҮ! оДОО ДАЛИМДУУЛЖ ГЭМТ ХЭРЭГТ ОРОЛЦСОН ХУЛГАЙ ХИЙСЭН УИХ-ЫН ГИШҮҮД ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХ САЙХАН ДАЛИМ ХАЙХ НЬ. ХАРИН Ч ЗАСГИЙН ГАЗАР ЕРӨНХИЙ САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙД НАР НЬ ДАЛД БУГШСАН МУУ МУУХАЙ БҮХНИЙГ ИЛ ГАРГАЖ ТЭМЦСНЭЭРЭЭ АРДЫН НАМ ХЭНИЙ Ч ӨМНӨ ХЭЛЭХ ҮГТЭЙ ЗӨВ ЗАМ ДЭЭР БАЙГАА ШҮҮ. АН-ЫГ ХАР, ХУЛГАЙЧДЫН ҮҮР УУРХАЙ ШИГ ХАМАГ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД НЬ ОЧООД ШАВЧИХСАН, НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧАА ХАМГААЛААД БАЙЖ БАЙГААГ НЬ, ТЭД БОЛ НИЙГМИЙН УУР АМЬСГАЛЫГ МЭДРЭЭГҮЙ, УРДЫН АДИЛ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ЯВЖ БОЛНО ГЭЭД ОЙЛГОЧИХСОН А

0  |  0
Иргэн 1(103.57.94.90) 2023 оны 05 сарын 17

Та бүхний үг үйлдэл чинь зөрөөд байгаа нь түмний нүдэнд илэрхий харагдаад бна шүү дээ. Ард түмний ашиг сонирхлыг төлөөлөн гарч ирчихээд хэлснээсээ зөрөөд байгаад нь итгэл алдарч бна шүү дээ. Ард иргэдийн амьдрал улам бүр доройтоод байхад төсвийн хөрөнгийг эзгүй хээр талд үзэмж чанар муутай үдэлт, угталын хаалга, нохойны хөшөө болон том хөшөө бариад байгааг ойлгохгүй бна. Эдгээрийг ард түмэн хүсээгүй шүү. Үйлдвэрлэлийг хөгжүүлээсэй, ажилгүйдлийг арилгаасай, эрүүл саруул, ажилтай орлоготой иргэн байхсан гэж хүсч байгаа шүү...

0  |  0
Top