УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.05.30/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийв.
Тэрбээр "Бүлгийн хуралдаанаар Сангийн сайдын мэдээллийг сонссон. Намын бүлгээс ойрын үед 2023 оны төсвийн тодотголыг хурлаар хэлэлцүүлж, шийдвэрүүлэх нь зүйтэй гэдэг саналыг гаргасан" гэв.
Харин Сангийн сайд Б.Жавхлан "Маргааш Засгийн газрын хуралдаанаар эцэслэнэ. Дараа нь УИХ-д төсвийн тодотгол хийх төслөө өргөн барина. Хамгийн эхэнд хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Түүнчлэн нөхөж олгох шийдвэрийг гаргалаа. Цалин тэтгэврийг нэмэх чиглэл гарлаа. Гэхдээ хавтгайруулж нэмэхгүй. Суурь тэтгэвэр тэтгэмж, цалинд өөрчлөлт оруулна гэсэн үг. Нийт 1.3 их наяд орчим төгрөгийн төсөв шаардлагатай болж байгаа юм" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )