Э.Батшугар: Төрийн өмчит компаниуд санхүүгийн тайлангаа ил тайлагнах хэрэгтэй

2023 оны 05 сарын 30

“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2023.05.30) хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар өргөн хэрэглээний хүнс, бараа, үйлчигээний инфляцийг хэрхэн бууруулах болон Эрдэнэс таван толгойн хувьцааг эргэлтэд оруулж “амилуулах”, төрийн өмчит компаниудын санхүүгийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох талаар саналаа илэрхийллээ. Тэрбээр, 2023 оны эхний 4 сарын инфляц болон үнийн өсөлт 11,3% байсан бөгөөд үүнээс 42% нь цэвэр хүнсний инфляц байж, хүнсний инфляцаас хамгийн өндөр байгаа нь махны үнэ байгааг онцлов. Махны үнэ он гарснаас хойш 18%-аар өссөн нь 70 сая малтай ард түмний хувьд үнэхээр инээдтэй, эмгэнэлтэй асуудал гэлээ.  Хэдийгээр нөөцийн мах худалдаалж байгаа боловч махны нийлүүлэлтийн “гинжин хэлхээ” алдагдаж байна гээд энэ тал дээр махны Хабууд (Hub) гэх мэт шинэ механизм бий болгох хэрэгтэй байгааг санал болголоо.

Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ны ард түмний эзэмшиж буй 1072 хувьцааг одоо л амилуулах цаг нь болсон гээд үр ашгийг нь хүртэх хамгийн хурдан механизм бол Компанийн тухай хуульд заасанчлан Алтан хувьцаа болгох хэрэгтэй гэсэн юм. Татварын дараах ашгийнхаа тодорхой хувийг хүртэх боломжтой Алтан хувьцааг бий болгож байж байгалийн баялгаа ард түмэндээ жигд хуваарилах нөхцөл бололцоо бүрдэнэ гэлээ.

Засгийн газрын Шилэн ажиллагааг дэмжиж байгаагаа тэрбээр илэрхийлээд төрийн өмчийн компаниудын тайлан балансыг нь ил тод, нээлтэй болгох талаар ч дурдав. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн веб сайтад ороход хаалттай,  ямархуу орлого олдог, зардал, цэвэр ашиг нь хэд юм бэ гэдэг нь мэдэгдэхгүй мөртөө Топ 100 ААН-д нь ордог талаар шүүмжлэн төрийн өмчит компаниуд банкнуудтайгаа адилхан улирал болгон веб сайт дээрээ санхүүгийн тайлангаа байршуулдаг байх хэрэгтэй гэсэн юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHINE OYUN(197.211.63.102) 2023 оны 05 сарын 31

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0

зочин(103.212.117.47) 2023 оны 05 сарын 30

Маш зөв

0  |  0
Top