УИХ-ын өнөөдрийн /2023.05.31/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66 нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг батлахыг дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. Сонгууль холимог тогтолцоогоор явагдана. Тойргоос 76 гишүүн, жагсаалтаар 48 гишүүн байна" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 0 )