УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх ҮХНӨ-ийн төслийг баталлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 05 сарын 31

УИХ-ын өнөөдрийн /2023.05.31/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66 нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг батлахыг дэмжлээ.  

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах ӨӨРЧЛӨЛТ батлагдлаа. Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлтийн гол зорилго нь төлөөллийн ардчиллыг буюу парламентат ёсыг бэхжүүлэхэд чиглэсэн. Энэхүү өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт, “Ард түмэн засаглаж байх” Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал улам баталгаажиж байна.

Улсын Их Хурлын гишүүд эрх мэдэлтэн, дарга биш, харин ард түмнийхээ элч төлөөлөгч байх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульдаа тусгалаа.

Энэхүү өөрчлөлт зөвхөн Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмж олшруулах төдий өнгөц өөрчлөлт биш ээ. Харин ард түмний хүсэл эрмэлзэл, бодол зорилго, засаглах эрх парламентад илүү сайн хангагдаж байх төлөөлийн ардчиллын зарчмыг улам төгөлдөржүүлэхэд чиглэсэн өөрчлөлт юм. Цаашид УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. Сонгууль холимог тогтолцоогоор явагдана. Тойргоос 76 гишүүн, жагсаалтаар 48 гишүүн байна. Үндсэн хуулийн өөрчлөлт албан ёсоор батлагдлаа, ажлын хэсгийнхэнд баярлалаа. Үндсэн хуулийн өөрчлөлт маргаашнаас үр дүнгээ өгч эхэлнэ гэдэгт найдаж байна" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.191.120) 2023 оны 06 сарын 01

Яавч зөв биш ээ. 126 -г баталсан гишүүдийн нэгийг нь ч бүү сонго. Харин Даваасүрэн,Ганбаатар хоёрыг болоод цоо шинэхэн залуусыг сонгоё. Тэр цагт энэ муусайн дахин дахин сонгогдож байх хүслэнтэнгүүд унана биз дээ. Тэгэхлээр унагаад үзье.

0  |  0
чимэд(124.158.64.173) 2023 оны 06 сарын 01

зөв болсон байхаа. Засгийн газраа унагах сонирхол дандаа гарч бужигнуулдаг хэлбэр алга боллоо гэж үзэж байна.Уг нь улс ганцхан тойрог болж гишүүдээ сонгох бол хамгийн шударга болох байсанЖижиг намуудад хохиролтой гэж үзэх шиг боллоо.Жагсаалтаар бурхинууд мэдээж зүтгэнэ бараг орж ирэх л боловвуудаа Ялангуяа АН -с гарцаагүй томчууд орно.Гантөмөр хориг тавьж чадахгүй айнаОдоо Элбэгдорж,Баттулга,Гончигдорж,Эрдэнэ Зика вирус,Батүүл гишүүд болно.Юу гарцаагүй вэ гэвэл эд нар УИХ-н гишүүд гэж одооноос хэрэлдэх үгээ бэлтгэж эхэлнэ

0  |  0
сонгогч(202.9.46.164) 2023 оны 05 сарын 31

...........?????....!!!!!!

0  |  0
Top