УИХ-ын өнөөдрийн /2023.06.09/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Төсвийн тодотгол хийж байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэлийн санхүүжилтэд өөрчлөлт орно. Ялангуяа сумын эрүүл мэндийн байгууллагад олгох санхүүжилтийг нэмнэ. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчдын цалин дунджаар 43 хувиар нэмэгдэнэ. Үүнийгээ дагаад тарифынхаа өөрчлөлт зохицуулалт хийж, долдугаар сарын 1-нээс дагаж мөрдүүлнэ. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын ажилчдын цалинг нэг ангилалаар төрийн албан хаагчид гэдэг утгаар нь цалинжуулна. Цалинг нь 40-өөр доошгүй хувиар нэмэх арга хэмжээг авна" хэмээн хэллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Huvalz chi zulbasgyydiinhaa avsan 130000$, Bad Chinii zaluu yanhanuudiinhaa avsan zeeliig tol