УИХ-ын өнөөдрийн /2023.06.09/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Энэ удаагийн тэтгэврийн өөрчлөлтд бүх хүн хамрагдана. Харин хэдэн төгрөгийн тэтгэвэр авч байгаа зэргээс шалтгаалж нэмэгдэл нь өөр, өөр өөр тооцоо гарна. Итгэлцүүрээр бүх тэтгэвэр авагчдын зөрүү гэдэг ойлголт байхгүй болно. Эдийн засаг одоо л өндийх гэж байна. Өрхийн орлогоо дэмжих, төрийн албан хаагчдаараа дамжуулж үнийн өсөлтөд дарагдсан хүн амаа дэмжихийг нэгт тавьж байгаа юм. Мэдээж макро балансад сөрөг дарамтууд ирнэ. Гэхдээ Засгийн газраас цагаа олсон арга хэмжээг авна. Зохиомлоор үнэ өсгөхгүй байх тал дээр хяналт тавьж, захиргааны арга хэмжээ авна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )