УИХ-ын өнөөдрийн /2023.06.09/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Эдийн засгийн өсөлт өмнө нь оргил үедээ жигд өсөлттэй байсан. Ковидын дараах өсөлт бол огцом өсөлт гарч ирсэн. 2019 онд ДНБ 38 их наяд байсан бол өнөөдөр 60 их наяд хүрлээ. 2024 онд түүнээсээ даваад явна. Энэ бол маш том эдийн засгийн өсөлт юм. Хүссэн, хүсээгүй 80 хувь нь уул уурхайтай шууд холбоотой. Ийм бүтцээр цаашид тогтвортой, урт хугацааны эдийн засгийн өсөлт гэдэг нь учир дутагдалтай. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогыг гаргаж ирсэн. Эдийн засгаа солонгоруулах, өөрсдөө үйлдвэрлэлээ хийдэг байх хэрэгтэй Дараагийн тахал гарахад өөрсдийгөө аваад явж чадах эдийн засагтай болох ёстой юм" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )