“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт өнөөдөр /2023.06.13/ Төрийн ордны “Их Монгол” танхимд болж байна. Яг одоо " Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн эрх тэгш байдал" сэдвээр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа үндсэн илтгэлийг тавьж байна.
Тэрээр "Би Финландад ажлаа явж байхдаа нэг чухал зүйлийг авчирсан. Финландын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дээрх тэмцэл нь бүгд тэмдэг гаргасан байсан. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүд нэг бүтэн евро авч байхад эмэгтэйчүүд сар болгон 600 евро дутуу авч байна гэсэн тэмдэг нь хүмүүст маш их сэтгэгдэл төрүүлсэн. Тиймээс ижил ажилд ижил цалин гэсэн зүйлийг бид цаашдаа анхаарч ажиллах хэрэгтэй санагдсан.
Би Монгол Улсын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт дээр маш их санаа зовж байгаа зүйл бол саяхан нэг статистик харсан.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан дүгнэлтэд 2023 оны эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт нь 2000 оныхоос даруй 19 пунктээр буурсан байна. 60.9 байсан бол одоо 49 хувь байна. Тийм учраас бид энэ асуудал дээр онцгой анхаарах шаардлагатай байгаа.
Манай улсад эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт бага байдаг нэг шалтгаан нь олон хүүхэдтэй. Нэг айл 4-6 хүүхэдтэй учраас эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтэд бид арай өөр өнцгөөс хандах шаардлага гардаг.
Сая Хөдөлмөрийн тухай хууль батлагдахад гэрээсээ хөдөлмөр эрхлэх боломжийг олгосон, зайнаас бизнес хийх боломжийг олгосон. Энэ асуудал дээр манай эмэгтэйчүүд бусад орны, ялангуяа европын орнуудаас арай өөр байдаг” гэв.
Сэтгэгдэл ( 1 )
энэ балайг эргүүлэн татаачээ! баянголчуудаа! уул нь шоронд сууж байх ёстой хүншүүдээ?!