"Орано групп"-тэй байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр /2023.06.12/ хуралдсан.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр "Асуух юм байна, Х.Нямбаатар сайд аа. 2009 оны ОТ гэрээнд "хуумгай" заалт нь яг юу юм. УИХ-ын 57-р тогтоолд бүхнийг нийцүүлэх гэж манай ЗГ зүтгэсэн. ОТ гэрээнд гэхээсээ эл гэрээний хэрэгжилтийн хяналтад дараа дараагийн ЗГ-ууд "хуумгай" хандсан учраас сөрөг олон асуудал үүссэн гэж ойлгодог. Би буруу ойлгоод байна уу. Юутай ч "Орано"-тэй хийх ХО-ын гэрээний төсөл боловсруулах чухал үүрэг хүлээж буй танд амжилт хүсъе" хэмээн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хандаж, цахим хуудаснаа бичжээ.
Үүнд, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Энд тодотгож хэлэхэд ОТ гэрээ хуумгай биш "Хуудуутай" гэрээ болсон. Олон нийтийн зүгээс Орано групптэй хийх ХО-ын гэрээг байгуулахдаа ОТ гэрээ шиг хуумгай хандаж болохгүй" гэдэгт ОТ гэрээний ямар нэгэн хуумгай заалт гэсэн агуулга байхгүй. Хуумгай заалт гэвэл жичид нь ярьж болно. ОТ гэрээ гэдэгт Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулсан, дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө, Менежментийн гэрээ зэрэг баримт бичгүүдийг хамтатган ойлгож байна. Энд тодотгож хэлэхэд ОТ гэрээ хуумгай биш "Хуудуутай" гэрээ болсон. УИХ-ын 57 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн чиглэлийг тухайн үеийн Монголын талын төлөөлөл бүрэн хангаж ажиллаагүй, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зарим заалтыг зөрчсөн, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон гэх дүгнэлтүүд шалгалтын явцад гарч байсан. "20 000 хувьсагчтай" санхүүгийн загвараас шалтгаалж өнөөдрийг хүртэл ТУЗ дээр жил бүрийн санхүүжилтийн төлөвлөгөө батлахад хүндрэл үүсдэг. 34 хувьд ногдох үүссэн зээлийн төлбөрийг тэглэх хүртэл төслийн үйл ажиллагаа хэдэнтээ зогсож, гацаж байсныг санах хүн олон болов уу. Анхнаасаа олон улсын зөвлөх үйлчилгээ аваад дорвитой хэлэлцээр хийсэнсэн бол өдийд бид дахин дахин хэлцэж хэрэлдэхгүй явах байсан биз" гэх тайлбарыг мөн л цахим хуудсаараа дамжуулж өгчээ.
Сэтгэгдэл ( 8 )
Энэ одоо юу гийгүүлсэн хулгайч өвгөн ялтан бээ
Тухайн цаг үеийн нийгэм, эдийн засаг, улс төрийн олон хүчин зүйл, факторууд аливаа шийдвэр гаргахад нөлөөлдөг юм даа. ОТ төслийг тэр үед эхлүүлсэн нь өдий зэрэг явах үүд хаалгыг нээсэн байхаа. Өмнөх үеэс үргэлж миалах нь залуусын араншин болох нь ээ дээ, муухай даа.
Баяр гэх луйварчин өвгөнийг шонд дүүжилж шоронд хатаа
С.Баярын оронд 7 буудлын Должин эмээ байсан ч түүнээс илүү гэрээ байгуулах байсан. Захын хүн гэрээг 50:50 харьцаатай байгуулдаг. Гэтэл бид Оюутолгойн 400 тэрбум долларын баялгаа алдаад өнөөдөр жилд 300 сая доллар буюу 1000 -ны нэг хувийг нь авч байна. Юун 50: 50 хувь. Ард түмнээ хулхидаад шанд нь авилгалаар 7 хаус АНУ-д авсан. С.Баяр улс орноо худалдсан архичин толгой.
Энэ өвгөнийг шоронд хатааж хөрөнгий нь хураагаагүйгээс болж их том хуцах нь ээ. Шалихгүй муу цаас эрээчигч.
baahan bantan hiicheed akt avchdag yashka ovoo yu geed shalchignaad bnaa zavaan pik
БАЯРЦОГТ БИЛҮҮ 20000 ХУВЬСАГЧ ГЭЖ ЗУРАГТААР БААХАН ЮМ МДЭМХИЙРЭЭД БАЙСАН
С.Баяр аа чамайг яльгүй жаахан ухаантай гэж бид ихэд хүндэлж явсан юм Гэхдээ чи хувийн эрх ашгаа хэнийг алж байж хамгаалах,бүрдүүлэх жинхэнэ ”үр могой” байсныг мэдэлгүй явж иржээ.Гэхдээ бид амжиж чи бол хүн биш ”могой” байсныг илрүүлсэнЭлбэгдорж та хоёрын санаа сэтгэл яг адилхан байсан нь гайхалтай.Эсргүүцсэн хүнийг няц гишгээд та хоёр дөрөө харшуулан явж өгсөн шүүдээ.Одоо бодоход Баяр чи Элбэгдоржоос өмнө АНУ-д худалдагдсан байждээ