ҮХЦ-ийн гишүүдийг "СҮҮНДЭЭ ЦАДААГҮЙ ТӨЛӨГНҮҮД"-ээр нь цоллов

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 06 сарын 15

УИХ-ын өнөөдрийн /2023.06.15/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Маргааш Үндсэн хуулийн Цэц дээр очиж жагсана. Өнгөрсөн 2021 оны долдугаар сард хоёр жилийн турш тэмцэж байж хуурамч шатахууны эсрэг хуулийг УИХ-аар батлуулсан. Гэтэл энэ хуулийг Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэж, хүлээж авсан байна. Энэ хуурамч шатахуунаар нийт зах зээлийн 20 хувийг хольж, 200 мянган тонн шатахуун хуурамчаар хольж ард иргэдэд зардаг байсан. Иргэдийн машиныг эвдэлдэг байсан. Үр хүүхэд амьсгалж хорддог. Тэр хуурамч шатахуунаараа 80 тэрбум төгрөгийн ашиг олдог байсан. Үүнийг болиулж, хууль батлуулсан юм аа. Гэтэл Үндсэн хуулийн Цэц дээр  маргаан үүсгэж, хүээж авсан байна. Би Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн цалинг 2016 онд өөрөө санал болгож байгаад нэг сая төгрөг байхад нь гурван сая төгрөг болгож байсан. Харин сүүндээ цадаагүй муусайн төлөгнүүд 80 тэрбум төгрөгийн ашиг руу харж, авлига авч байх нь уу яах нь хуулийг оруулж ирж. Би маргааш ганцаараа ч хамаагүй жагсана. Ясаа цайтал үзэлцсээр байгаа д дуусна. Сүүндээ цадаагүй төлөгнүүдтэй үзэлцэнэ ээ" гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ard(64.119.27.179) 2023 оны 06 сарын 15

Demjiij bnaaa.

0  |  0
Эгэл(66.181.183.176) 2023 оны 06 сарын 15

Болж байна,Пүрэвдоржийн зөв

0  |  0
.(66.181.182.65) 2023 оны 06 сарын 15

Зөв

2  |  0
Top