УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тодотголыг хэлэлцсэн. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах байр суурь илэрхийлснийг онцолж байна.
Тэрбээр "Сүүлийн гурван жилийг дэлхий нийтээрээ цар тахалтай, дайн тулааныг өнгөрүүлж байгаа. Гадаад өр зээлэн дээр МАН-ын тавьсан өр, АН-ын тавьсан өр гэж байхгүй. Монгол Улсын өр л гэж байдаг. Төлөхийг нь төлөөд зохицуулалт хийгээд явж байгаа. Ноднин өдийд Монгол Улс дампуурлын ирмэгт байсан ч зохицуулалт хийсэн. Нүүрсээ төмөр замаар тээвэрлэх боломж байсныг 10 гаруй жил алдсан. Ноднин үзүүрээс нь барьж авахад л ийм их боломж гарч ирж байгаа шүү.
Тийм учраас олдсон боломжоор цалин тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөөр дамжуулж, өрхийн орлогыг дэмжих гэж байна. Төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийх, IPO гаргах, татан буулгах, засаглалыг нь сайжруулахаар ажиллаж байна. Засгийн газрын өр найман тэрбум ам.доллар байгаа. Бондын өрийг 600 гаруй сая ам.доллараар амжилттай буулгасан. Бондын өр 2.9 тэрбум ам.доллар байх байсныг 2.2 тэрбум ам.доллар болгож, амжилттай бууруулсан. Гадна талдаа Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалж чадсан. Дефольт болохоос сэргийлж чадсан. Энэ жил, хойтон жилийг эрсдэлгүй болгосон. Инфляц өндөр байгаа, гадаад орчноос нөлөөлж байгаа зүйл их бий. Бид өөрсдөөс шалтгаалах зүйлийг чамгүй хийгээд явж байгаа. Валютын өсөлтөөс хамааралтай зохицуулалтыг амжилттай хийж байна" гэдгийг онцлов.
М.ЗУЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Umhii hulgaichuud hog shaarnuud tonuulchid ta muusainiil hiisen hulgailsan asuudal biz dee.Mongoliin ard tymen tegtelee ih olon ter bum dolor shaasan ni uu.Avarsan geh sheg soliotoi lalaruud turuus tonil Tonilohgyi bol ard tymen tsusaa ursagaadaj hamaagyi tonilogohol bolno Ene bol hyn turluhtunii jam.Byy mart tenegyydee .