Г.Занданшатар: Сонгуулийн хууль 30 жил тогтвортой хэрэгжих ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 06 сарын 16

УИХ-ын өнөөдрийн /2023.06.16/ нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Өнөөдөр Сонгуулийн хуулийг эцэслэн баталж байна. Монголын улс төрд том гажуудал үүсээд байсан асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засч, залруулж чадсан. Үзэл санааг нь бодитой хэрэгжүүлэх хэрэгтэй. Эрх барьж байгаа нам сонгууль болгоны өмнө Сонгуулийн хуулийг байнга өөрчилж ирсэн. Найман удаагийн сонгууль өөр өөр тогтолцоо, журмаар явж ирсэн байна. Энэ асуудлыг нэг мөр цэгцэлж байна. Монгол Улсыг байнга хүчгүй, эв нэгдэлгүй, байнгын хагаралдуулж байхыг хүссэн олон эрх ашиг байна. Сонгуулийн тогтолцоо тарж бутаргадаг биш, эвлэлдэж нийлүүлдэг холимог тогтолцоог сонгож, хуульдаа баталгаажуулж байна. Сонгуулийн хуулиа тогтвортой мөрдөх ёстой. Олон намын саналыг оруулж баталлаа. Энэ сонгуулийн хууль 30 жил тогтвортой хэрэгжих ёстой" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top