УИХ-ын өнөөдрийн /2023.06.16/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа. Ингэснээр ирэх долдугаар сарын 1-нээс эхэлж хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг нь олгох юм. Түүнчлэн цалин, тэтгэврийг нэмнэ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Занданшатар "Хүүхдийн мөнгө бол халамж биш. Монгол хүүхэд бүрийн хүртэж байгаа эх орны хишиг юм. Ирээдүйн өв сангаас хүртэж байгаа хишиг гэдгийг тохирох нь зүйтэй байх" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Монго Улс хөгжиж АРД ТҮМНИЙ амьдарал сайжирч эдийн засаг илүү их ашигтай гарах бол тугай ЗГ таа маш т их баярлалаа