Б.Энхбаяр: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулахад УИХ-ын дарга манлайлж оролцсон

2023 оны 06 сарын 23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр (2023.06.23) “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр үг хэллээ.

Тэрбээр, УИХ-ын хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Хаврын чуулган авлигын эсрэг чуулган байх болно” хэмээн мэдэгдсэн. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг зөвхөн Засгийн газар, Авлигатай тэмцэх газар боловсруулсан хөтөлбөр биш. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ асуудалд төсөл боловсруулахаас нь эхлээд анхаарал хандуулж, манлайлж, хамт оролцож байгаа хөтөлбөр гэдгийг Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд онцолж байна гэлээ.

Тус хөтөлбөрийг Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын харьяа байгууллага, иргэний нийгэм, судлаачдын төлөөлөл 40 гаруй хүнтэй ажлын хэсэг байгуулан бүтэн нэг жил гаруй хугацаанд судалгаа, шинжилгээ, тооцоолол хийж боловсруулжээ.

УИХ-ын хаврын чуулган хаах дөхөж буй учир УИХ манлайлал үзүүлж Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлах болно хэмээн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болор(124.158.66.32) 2023 оны 06 сарын 24

Б.Энхбаяр УИХ-н даргад долигонов. очков өгөгүй байвал яанаа ичиж үхмээр

0  |  0
Top