Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2023 оны тавдугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ыг зохион байгуулах багийн бүрэлдэхүүнийг баталсан.

Энэхүү тоглолтын Eрөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ерөнхий продюсерээр Ж.Дамдинцэрэн, Уран сайхны удирдагчаар Г.Цоггэрэл, Ерөнхий удирдаачаар Н.Буянбаатар, Ерөнхий зураачаар С.Чулуунбаатар, Ерөнхий бүжиг дэглээч, найруулагчаар Д.Баярбаатар, Хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, Хөгжмийн найруулагчаар Б.Алтанхуяг, дүрс бичлэгийн продюсерээр А.Бүрэнбаатар нар ажиллахаар боллоо.
Мөн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар, туслах найруулагчаар Улсын Драмын Эрдмийн Театрын найруулагч А.Чингүүн нар ажиллана.


Сэтгэгдэл ( 4 )
Урлагийнхан оролцохгүй гээд сүйд болоод байгаагүй билүү
Шал залхуутай улиг болсон юм
Яахавдээ чадаж бгаа юм чинь хийнэшүү Жанцанноров шиг хөгжимийн зохиолчхийхгүй боо хэнээр хийлгэх юм. Худалаа бахирч орилсон пацаануудийг хараснаас сайхан дуу хөгжим бүжиг гоё үүэж сонсох гоёшүү
Залуучууд найруулж болдоггүй юмуу, нөгөө л улиг болсон хөтөлбөр байх юм байна л даа