Улсын Их Хурлын Тамгын газар, “Тэнгэр” телевиз хамтран үндэсний хэмжээнд анх удаагаа зохион байгуулж буй “Үндэсний Мэтгэлцээний Лиг - 2023” реалити шоуны ялагчид тун удахгүй тодрох гэж байна.
Тус шоунд 40 багийн нийт 200 залуу өнгөрсөн хоёр сарын хугацаанд оролцож, өрсөлдсөн. Тэд өнгөрсөн хугацаанд Боловсролын тухай хууль, нийслэлийн түгжрэл, Монгол Улсын гадаад бодлого, нийгмийн даатгал, үндэсний баялгийн сан, үндэсний үйлдвэрлэлийг хэрхэн оновчтой хөгжүүлэх зэрэг нийгэмд тулгамдаж, шийдэл хэрэгтэй, чухал сэдвүүдээс сонгон баримт нотолгоонд суурилсан мэргэжлийн мэтгэлцээн өрнүүлж, эцсийн шатанд шилдэг 20 залуус тунаж үлдээд байна.
Шоуны ялалтын төлөө гурван багийн шилдэг оролцогчид, дасгалжуулагчдын хамтаар финалын шатанд авлига хээл хахуультай тэмцэх, нийслэлийн замын түгжрэлийн шийдэл, Үндэсний баялгийн сангийн тэгш хуваарилалт болон төсөв, боловсрол, хүүхдийн мөнгө зэрэг сонирхолтой сэдвүүдээр бодлогын мэтгэлцээнийг хэрхэн өрнүүлэхийг та бүхэн ням гарагт “Тэнгэр” телевизээр хүлээн авч үзээрэй.
Сэтгэгдэл ( 0 )