Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Үндэсний Их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хийлээ.
Хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэж, ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан.
Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн “даян аварга” гэсний дараа “даян аварга цолтой бөх ес даван түрүүлбэл дархан аварга” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлийн “Улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхийн” гэснийг “Бөхийн цолны” гэж өөрчлөх саналуудыг олонх дэмжсэн.
Мөн Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулан, долдугаар сарын 10-ны өдрийг албан ёсоор амралтын өдөр болгох санал дэмжигдсэнээр хэлэлцүүлэг дуусч, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтжээ.
Сэтгэгдэл ( 0 )