П.Анужин: Оюун санаа, ухамсрын өөрчлөлтөд суурилсан сайн хуультай нийгмийг бий болгох асуудлыг авч хэлэлцэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 06

Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан хяналтын сонсголын үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ.

П.Анужин гишүүн, хяналтын сонсголын үйл ажиллагаа мэдээлэл солилцох байдлаар өрнөж байна гээд,  манай улс хүний хөгжил, ухамсар, ард иргэдээ соён гэгээрүүлж, төлөв төвшин зан байдлыг нийгэмд төлөвшүүлэх талаар онцгой анхаарах цаг нь болсон, Нийгмийн бодлогын байнгын хороо оюун санаа, ухамсрын өөрчлөлтөд суурилсан сайн хуультай нийгмийг бий болгох асуудлыг авч хэлэлцэнэ, энэ талаар идэвхтэй ажиллахыг Засгийн газраас шаардаж ажиллана гэлээ.

Ц.Сандаг-Очир гишүүн, бид том асуудлыг ирмэгээс нь мэрэх төдийгөөр өнгөрч байна гээд, тодорхой асуудлуудаар шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.

уг сонсголыг даргалагч Б.Жаргалмаа гишүүн хүүхэд хамгаалах асуудлаар хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолж, хяналтын сонсголын тайланг Байнгын хорооны хуралдаанд танилцуулан, санал, дүгнэлт боловсруулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top