Г.Занданшатар: Төсвийн нэмэлт эх үүсвэрийг иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд зарцуулах нь зүйтэй

2023 оны 07 сарын 07

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын шийдэл эрэлхийлж ажилласан болохоо УИХ-ын дарга онцоллоо.

Тэрбээр чуулганыг хааж хэлсэн үгэндээ, цар тахлын эрсдэл цаашилж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэний хэрээр төсвийн орлого төлөвлөснөөс нэмэгдсэн. Ялангуяа нүүрсний экспортод тавих хяналтыг чангатгаж, хил гааль, боомтын үйл ажиллагааг идэвхжүүлсэн нь өсөлт гарахад чухал нөлөө үзүүлсэн. Тиймээс энэ нэмэлт эх үүсвэрийг иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхэд зарцуулах нь зүйтэй гэж УИХ, Засгийн газар үзсэн юм гэдгийг тодотгов.

Мөн  Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд хүртээж, ингэхдээ 2023 оны эхний хагас жилийнхийг нөхөж олгохоор болсон. Мөн ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэх, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд нийтдээ 1,8 их наяд төгрөгийн нэмэлт санхүүжилтийг зарцуулахаар хуульчилсан гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top