НҮБ-ын улс төрийн дээд түвшний чуулганд манай улсын төлөөлөл оролцож буй. Энэ үеэр Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулахаар АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж байгаа Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй Монголын төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын Өрсөлдөх чадвар, мэдлэг солилцооны асуудал хариуцсан дэд сайд ноён Абдул Лутатай хоёр талын уулзалт хийжээ.
Дэд сайд ноён Абдул Лута Монгол Улсын төрийн болон олон нийтийн үйлчилгээ боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний салбарын чанар, хүртээмж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлж, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ хөрөнгө оруулалтыг нь ашиглаад Улаанбаатарт метро барьвал сайхан байхсан