Х.Нямбаатар: Бүү санаа зов, "НҮҮРСНИЙ СОНСГОЛ" болдгоороо болно

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 25

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Нүүрсний сонсголыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ажиллаж байгаа билээ. 

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа "Бүү санаа зов, нүүрсний сонсгол болдгоороо болно" хэмээн ярьжээ.

Тэрбээр "Ирэх долоо хоногоос “Нүүрсний сонсгол”-д оролцох УИХ-ын гишүүдийн ирцийг бүртгэнэ. Хүмүүс амраад, хөдөө гадаа явчихсан болохоор ганцаараа хурал хийж болохгүй биз дээ. Ирц бүрдвэл хурлаа хийж, ажлын төлөвлөгөөгөө батлаад, шинжээчдээ сонгон шалгаруулна. Бүү санаа зов" гэх хариултыг өгсөн байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.219.133) 2025 оны 03 сарын 13

Хороо найруулсаан гэдгээ хэлж байхшив ард ьүмэн тэнэг бишшүү няба сайдаа

1  |  0
Top