"Нүүрсний сонсгол"-ыг С.Ганбаатар ахлах сонирхолтой байсан ч Х.НЯМБААТАРЫГ СОНГОЛОО

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 08 сарын 29

Нүүрсний сонсголыг зохион байгуулах Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2023.08.29/ боллоо. Хуралдаанаар УИХ-ын Хянан шалгах түр хорооны даргыг сонгосон бөгөөд Ажлын хэсгийн гишүүд тус хорооны даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг сонголоо.

Түүний нэрийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн. Улмаар гишүүдийн 55.6 хувийн саналаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний сонсголыг зохион байгуулах Хянан шалгах түр хорооны даргаар сонгогдлоо. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.89.142) 2023 оны 08 сарын 29

Боловсролгүй босоо д арай ахадмаар тоо үсэг 2 оо ялгахгүй ёстой хээ нь олохуйц уу гийй нь олохуйц гэгчээр

0  |  0
Х.Баттулга(202.131.254.150) 2023 оны 08 сарын 29

Нүүрсний хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа 2 хүнтэй хамтран уулзалт арга хэмжээнд нь оролцоод явж байгаа хүн штээ энэ Ганбаатар

1  |  0
Top