“Шинэ сэргэлтийн бодлого” гурван нас хүрлээ, сонин юу байна!

С.Данзан | Zindaa.mn
2023 оны 11 сарын 29

Өнгөрөгч 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр МАН-ын XXX Их хурал болж, уг хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого” баталсан. Өөрөөр хэлбэл “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг сүр дуулиантай батлаад гурван насныхаа баярыг тэмдэглэхэд хоёрхон долоо хоног үлджээ. Хүүхэд бол төрөөд үг хэлж, хөлд ороод алхаж байх нас аж. Харин эрх баригчдаас санаачилсан “Шинэ сэргэлтийн бодлого” гэх зүйл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цаасан дээр нь төрж бойжсон болохоос түүнийг хэрхэн яаж хэрэгжүүлэх тухай төлөвлөгөөгүй гэдгийг өнгөрөгч цаг хугацааны үй ажиллагаа хэлж өгч байна. За яахав, энд тэндгүй шав тавьсан асуудал бол бий. Тухайн үед МАН-аас “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлэхэд 100-120 их наяд төгрөгийн өртөг бүхий бүтээн байгуулалт, үйлдвэр үйлчилгээг бий болгохоор төлөвлөснөө Монгол Улс даяар тунхаглаж байсан ч өнөөдөр олон нийтэд цаасан дээрх төлөвлөгөө төдий зүйл үлдэхээр харагдана.

Уг нь энэ хүрээнд 100 гаруй томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, 10 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гаргаж байв. Энэ бол эхний тооцоо хэдий ч цаашид олон зүйлийг төлөвлөж байгаагаа бахархалтайгаар дуулгасан. Гэвч найдлага тун бага байгааг өнгөрөгч гурван жилийн хугацааны үйл ажиллагаа харууллаа. Тэгэхээр бид юунд найдах вэ гэхээр юу юугүй бэлэн болж буй төмөр замаа барьж дуусгах явдал юм. Түүнээс өөр зүйлд анхаарах хэрэг байгаагүй ч хилийнхээ дэсийг тохироогүй төмөр замд анхаарал хандуулж, шинээр “Богд хаан” төмөр замын шав тавьсан гээд харагдах талаасаа хөдөлснийг үгүйсгэхгүй. Гагцхүү төлөвлөөгүй ажлыг эхлүүлж, улс төр талаасаа шоу зохион байгуулсан төдий зүйл гэдгийг надаар хэлүүлэх юун. Тавантолгой төмөр замын нээлт хэмээн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ очоод үзээд байсан цагаас хойш ахиад нэг жил өнгөрлөө. Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тэргүүтэй нөхөд очиж, аюулгүй байдлын хувцас өмсчихсөн ёстой л “алаад” өгнө хэмээн хэлж зогссон ч бахь байдгаараа байна. Өдгөө Тавантолгой төмөр зам хэмээх төрийн өмчит компани олон зуун хүнийг цалинжуулаад олсон ашиг тус байхгүй олон жилийн нүүр үзэж байна. нэгэнт хилийн дэсээ тохироогүй учраас хөдлөх эсэх нь тодорхойгүй байна. 

Үүний дараа Хөшигийн хөндийд дагуул хот байгуулах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ үеэр холбогдох албаныхан "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг түшиглэн 34 мянган айлын орон сууцны хороолол барих ерөнхий төлөвлөгөө батлагдсан хэмээн зарлав. Мөн "Шинэ Зуунмод", "Майдар хот"-ыг байгуулах ерөнхий төлөвлөгөө батлагдлаа хэмээн шуугиад авсан. Үүнээс гадна нийт 2000 орчим тээвэр ложистикийн төв байгуулна. Мөн худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийг байгуулна. Нийт 150 мянга орчим хүн амтай дагуул хот болох төлөвлөгөө гарсан.
 


Олон улсын зэрэглэлд нийцсэн, эдийн засгийн тусгай бүс болно. Төв аймгийн Сэргэлэн сум нь хоёр хотыг хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр дэмжих болно. Бид энэ сардаа багтан ерөнхий төлөвлөгөөгөө гаргаж, Засгийн газраар батлуулна" хэмээж байсан. Хөшигийн хөндийн орчмын нэгдсэн төлөвлөлтийг хийж буй шалтгаан нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал баригдсан. Энэ хүрээнд 12 мянган га талбайг тусгай хэрэгцээнд авч нийт 34 мянган айлын орон сууцны хороололтой ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Мөн “Шинэ Зуунмод” хот, түүний хажууд 12 мянга га “Майдар” хот барих төлөвлөгөө батлагдсан юм. Шинэ Зуунмод хотыг дайраад "Богд хаан" төмөр зам буюу Ази Европыг холбосон хурдны зам тавигдана. Ингэснээр тээвэр ложистикийн томоохон төв болно гэх зэргээр мөрөөдлийн төсөөлөл ярьж байгаагаас бус энд ажил хэрэг болох нь цаг хугацааны асуудал болоод байна. Нийслэл тойруулан сэглэж шав тавьсан бүтээн байгуулалт гэх нэртэй зүйлсээ хөдөлгөөгүй, Майдараас эхлээд дагуул хот гэх зүйлсээ ч хөдөлгөөгүй байж хаа байсан Хархорум гэх дараагийн “үлгэр”-ээ босгож ирсний цаанаа өнөөх л улс төрийн шоу, сонгууль угтсан ажиллагаа байгаа гэдэгт эргэлзэх юун. Үүний зэрэгцээ олон үйлдвэр босгох тухай төлөвлөгөө ч “үлгэр” болж байна. Дархан-Уул аймагт эхлүүлээд байгаа Арьс ширний үйлдвэртэй олон жил “ноцолдов”. Улстөрчид нь дундаа “зодолдов”. Сайншандын Хүнд аж үйлдвэрийн парк хэмээн арван жил ярилаа. Газрын тос нэрэх үйлдвэр гээд түүхий эд ч үгүй, стратеги төлөвлөлт ч байхгүй зүйл босгоод хөрөнгө түгжсэн төдий. Ашиглалтад ороод ч ашиг тусаа өгөхгүй гэх үйлдвэр нь Монгол Улсын гадаад өрийг нэмснээс өөр зүйл алга. 

Ихэс дээдэс маань биелэх эсэх нь тодорхойгүй бүтээн байгуулалт ярьж байгаагаас бодит байдалд дүгнэлт хийж, арга хэмжээ авахгүй байна. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлнэ” гэж тусгасан байдаг. Энэ дагуу нийслэл Улаанбаатар хотыг 15 дагуул хот, тосгодтой байхаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд дэд бүтэц, суурьшил, үйлдвэржилт зэргийг харгалзан таван дагуул хотыг хөгжүүлэх төлөвлөлтийг хийжээ.

Одоогийн байдлаар Өмнөговь аймгийн Ханбогд сумыг жишиг хот болгон тохижуулахаар болж, Оюутолгой компаниас эхний ээлжийн хөрөнгө оруулалтад зориулан, 50 сая ам.доллар өгөхөөр болов. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа Газрын тос нэрэх үйлдвэр ашиглалтад орох хугацааг 2025 он гэж байгаа ч ихээхэн бүтэл муутай байгааг мэргэжилтнүүд дуулгасан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр авч, инфляцыг нэгэнт алдсан. Ам.долларын ханш ч өндөр авлаа. Гэтэл алба хаагчдын цалин цаваг нэмэгдсэн зүйл алга. Төр том том бүтээн байгуулалт ярьж, ард түмнээр илтэд тоглож байгааг дуулгах болов. Энэ бүх өнгө будгаа орхихоос өөр аргагүй.

Уг нь бол Монгол Улсын эдийн засгийг сэргээн тэтгэх томоохон хүчин зүйл бол төмөр зам бөгөөд сүүлийн жилүүдэд төмөр замын салбарт олон бүтээн байгуулалтын ажил хийгдээд явж байгаа нь үнэн ч бүтэж байгаа зүйл алга. Тэдгээрээс хамгийн томд тооцогдох Зүүнбаян-Ханги чиглэлийн 414.6 километр төмөр замын хөдөлгөөнийг нээсэн ч хаанаас хаа хүртэл юу тээвэрлэх нь бүрхэг. Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сард Зам, тээвэр хөгжлийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, улмаар Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга, Засгийн газар, зэвсэгт хүчний бүрэлдэхүүн, туслан гүйцэтгэгчдийн хамт очиж төмөр замын шавийг нь тавьж байв. Тухайн үед говь цөл газрын хэвлий дундуур олон зуун километр төмөр зам тавина, түүгээр тээвэр хийнэ. Нөгөө талаар нийгэм, эдийн засгийн байдал таагүй, төмөр замын өөрийн барих өртөг өндөр гээд олон хүчин зүйл тулгарч байсныг та бүхэн санаж байгаа байх. Нөхцөл байдал хүнд байхад тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга даргатай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зүтгүүлсний цаана ямар шалтгаан байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын ажил нь үндэстнээ хэргээр хорлож байгаа мэт харагдаж байгааг нуух юун. Энэ хоёр бүтээн байгуулалтад ямар их хөрөнгө зарсан тухай ярихаар ойлгогдоно. Тухайлбал, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд ард түмний эзэмшил болох “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиг болох нэг их наяд шахам төгрөг гаргасан. Үүнээс өөр бусад зардал гарсан. Гэтэл энэ замаар чухам хаашаа юу зөөх гэж байгаа нь бүрхэг. Сайншанд аж үйлдвэрийн парк гэх үлгэр ч жаргаагүй байна.

Бид ийм л нөхцөл байдалтай “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээх зүйлийг тунхаглаж, өнөөдөр гурван нас хүрч байна. Сонин юу байна гэж асуувал хариулах зүйл алга.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 11 сарын 29

Оросын захиалгаар х.баттулга улсаа хоролсон ...

0  |  0
DR. ADITYA(197.211.58.217) 2023 оны 11 сарын 29

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.58.217) 2023 оны 11 сарын 29

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
77(103.57.92.165) 2023 оны 11 сарын 29

Данх бид 2 ын үхсэнийх нь сэргэлт. Нохой 7

0  |  0
Иргэн(66.181.185.36) 2023 оны 11 сарын 29

Хүүхдийг чихрээр хуурдагтай адил.

0  |  0
Top