Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XV хуралдаан эхэллээ.
Хурлаар аймгийн 2024 оны төсвийг хэлэлцэн, батлах юм. Энэ жил Өмнөговь аймгийн хувьд түүхэндээ байгаагүй өндөр төсөв буюу 1.3 их наяд төгрөгийн төсвийг батална.
Төсөвтэй холбоотойгоор аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс төрийн алба хаагчдын цалинг хоёр дахин нэмэх, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх, сургууль болон цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Даланзадгад сумын цахилгаан станцыг өргөтгөх зэрэг найман үндэслэл бүхий саналыг тусгахаар хүргүүлээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )