Б.Энэбиш: "Эрдэнэс Тавантолгой"-н захирлаар ажиллаж байхад 30 гаруй УИХ-ын гишүүн утсаар ярьж, уулзаж байсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 12 сарын 19

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж байгаа "Нүүрсний сонсгол"-ын хоёр дахь үе шат хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрийн нээлттэй сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой зургаан сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах юм. Энэ хүрээнд 51 гэрчийг дуудсан байна. Одоо "Чалко Трейдинг Хонконг" компанитай байгуулсан гэрээний асуудлаар шинжээчийн дүгнэлтийг сонсож, хэлэлцэж эхэллээ.

Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш "Чалкотой гэрээ байгуулснаас хойш 12, 13 жил болсон байна. Монгол Улсын хөгжилд их хувь нэмэр оруулсан хүмүүстэйгээ хамт 12 жилийн хугацаанд ингээд сууж байгаа нь сонин байна. Намайг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад Засгийн газар, улстөрчдийн шахаа байсан. Зөндөө л дарга, сайд нар ярьдаг. Найз нөхөд уулздаг байсан.

Хүн ажилд авахаас эхлүүлээд янз бүрийн л зүйл ярьдаг байсан. Тухайн үед УИХ-ын 30 гаруй гишүүн утсаар ярьж, уулзаж байсан" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(139.5.217.98) 2023 оны 12 сарын 19

хулгайч

0  |  0
Top