ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 02 сарын 26

Өнөөдөр 2024.02.26.

Өнөөдөр Олон улсын яарч, тэвдэхгүй байх өдөр. Азербайжанд Хажалагийн хэлмэгдэгсдийг дурсах өдөр, Кувейтэд Эрх чөлөөний өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан, Норвегийн хөлбөмбөгч Оле Гуннер Сульшер, Хятадын нэрт теннисч На Ли, Австралийн жүжигчин Тереза Палмер, Японы хөгжмийн зохиолч  Хитоши Сакимото, Америкийн дуучин Майкл Болтон зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1233 оны энэ өдөр Монголын эзэнт гүрэн Жин улсыг эзэлжээ.

1815 онд Наполеон Бонапарт Элба арлаас оргожээ.

1909 онд Дэлхийн хамгийн анхны бүрэн хэмжээний өнгөт кино Лондон хотын "Пелас" ордонд үзэгчдийн хүртээл болжээ.

1932 оны энэ өдөр Адольф Гитлер Германы иргэн болсноор сонгуульд өрсөлдөх эрхтэй болов.

1971 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У Тант Эх дэлхийн өдрийг НҮБ-ийн гишүүн орон бүрт тэмдэглэж байх шийдвэр гаргав.

2008 оны энэ өдөр Хойд Солонгосын нийслэлд Нью-Йоркийн филармони анх удаа тоглолт хийжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top