Утаажилтын бүсээс 72 иргэнийг гаргажээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 26

 

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 13 дугаар байрны нэгдүгээр орцонд их хэмжээний утаа гарч байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 03:35 цагт хүлээн авчээ. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 03:43 цагт очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс 72 иргэнийг аюулгүй газарт гаргажээ.

Урд шөнө онцгой байдлын алба хаагчид объектын түймрийн дөрвөн дуудлага хүлээн авч ажилласан байна.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(66.181.177.59) 2024 оны 02 сарын 27

Улаанбаатар тэр чигтээ утаажилтын бүс гэж ойлгох хэрэгтэй бх шүү.

0  |  0
Top